HRM- Хүний нөөцийн менежер
Та өндөр үнэлэмжтэй мэргэжилтэн боловч хамт олонтойгоо харилцаж чаддаггүй бол энэ нь ямар ч аз жаргалыг таньд олгож чадахгүй. Харин хамт олон нэгэн санаа бодолтой байхад юуг ч хялбараар бүтээж болохыг харуулж чадсан жишээг олон сонсож байсан нь лавтай.
Тиймээс ч өнөөдөр “Human Capital Management” буюу “Хүний Баялагийн Удирдлага” нь шинжлэх ухааны нэгэн салбар болон хөгжиж байна. Манай улсад Хүний Нөөцийн Удирдлагадаа хэрхэн анхаарч байна вэ? Бид “Боловсон хүчин” гэсэн нэр томъёог “Хүний нөөц” гэсэн үгээр солиод маш том өөрчлөлт гаргалаа гэж дүгнэж байгаа нь эндүүрэл гэдгийг одооноос анхаарч байх шиг. Мөн хөгжлийн зохих шаардлагаар хүний нөөцийн алба, хэлтэс байгууллагдсан ч тэр тогтолцоог нь авч явах чадвар бүхий мэргэшсэн мэргэжлийн удирдлага, түүнийг ойлгож дэмждэг захирал чухал хэрэгцээтэй байна.“Хоёр сайн бие хамгаалагчтай байснаас ганц сайн нягтлан бодогчтой бай” гэж нэгэн бизнесмэний хэлсэн энэ үг өнөөдөр “ганц сайн хүний нөөцийн менежертэй бай” гэдэг үгээр солигдож хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж, чадварлаг, шинийг эрэлхийлэгч энэ салбарын хүчтэй менежерүүд том компаниудын хамгийн чухал хөдөлгөгч хүч болоод байгааг энэ цаг үеийн шилдэг захирал та анзаарч мэдэрч байгаа нь лавтай.
Чадварлаг Хүний нөөц - байгууллагын хөгжлийн тулгуур. Чадварлаг боловсон хүчинтэй байх нь зөвхөн компани, аж ахуй нэгжүүдийн асуудал биш юм. Өрх гэр, байгууллага, цаашлаад улс орны хөгжилд хүртэл хамаатай “Том” асуудал.
Нийгэмд зайлшгүй үүсээд байгаа хүний нөөцийн хомсдлыг далимдуулж “Чоно борооноор” гэгчийн үлгэрээр, шилдэг чадварлаг удирлагуудын дүр хэлбэрийг дуурайсан “Улаан зангиатан” олширч байна. Хөдөлмөрийн зах зээлд шалгуурд орж үнэлэгдээгүй, өөрийгөө сайн ухамсарлаж таниж мэдээгүй, чадваргүй их мэдэгч, эрх мэдэлд дурлагчдын анкет, ажилд орох хүсэлт компаниудын “CV box”-т хэдэн арваараа ирж байгаа ч тухайн ажилд тэнцэх удирлагын чадвартай менежер цөөн байна. Сайн анкетын хүчээр ажилд орсон нэг нь чадваргүйн улмаас ажлаасаа халагдана. Гэхдээ өөр нэг компанид өөрийн тодорхойлолтыг хүргүүлж ямар том байгууллагын менежер байснаа дурдахад нөгөө захирал нь гар тосон хүлээн авдаг тогтолцоо манайд олширлоо. Энэ нь жинхэнэ чадварлаг менежер ямар их эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байна. Хүний Нөөцийн Менежмент хөгжсөн орнуудад чадварлаг менежер, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүнийг “УЛААН ЗАНГИАТАН” гэж хүндэтгэн өргөмжилдөг бол манайд байгууллагын оршин тогтнох чадварыг харуулах менежерүүд өөрсдийгөө хэт өндөр үнэлэн, ажлын чадваргүй хүмүүсийн орон тоо ихсэж байгаа нь олон байгууллагын жишээнээс харагдаж байна.
Байгууллагын цаашдын оршин тогтнох гол үндэс – Хүний Нөөцийн Менежмент. Энэ үг хүн бүрийн ялангуяа компани бүрийн амны уншлага болсон үг мэт санагдаж байгаа ч нэг асуудлыг хэт их ярьсаар байгаад үнэ цэн, ач холбогдолгүй ухагдахуун мэт улиг болдог. Бид энэ удаад арай өөрөөр дахин онцгойлон ач холбогдол өгөн анхаарахыг хүсч байна.
Иймд ярьсаар байх бус чадварлаг мэргэшсэн, бүтээлч, сэдэн үйлдэгч хамт олныг дэмжин тэтгэдэг “хүний нөөцийн зөв бодлого” бүхий эдийн засгийг хамтдаа бий болгоцгооё. Захиралууд аа!
Таны баруун гар, байгууллагын хөгжлийн тулгуур “хүний нөөцийн зөв бодлого” түүнийг хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэшсэн хүний нөөцийн менежерүүд байх болно.
Захирлын “баруун гар” хүний нөөцийн менежер - Аливаа баялаг бүтээгч, амар тайван аз жаргалын эх үндэс нь хүн өөрөө гэдгийг бид ухамсарлаад удаагүй байна. Хүн төрлөхтөн аз жаргалыг хайхдаа худалдаа, газар тариалан, дайн байлдаан, эв нэгдэл, үйлдвэрлэл, зар сурталчилгаа, мэдээлэл технологи гэх зэргээр санхүү, мөнгө төгрөг нь “Аз жаргал” гэж сэтгэдэг байсан бол өнөөдөр бид “Хүн өөрөө баялаг” гэдгийг мэдэрсэн юм.