Казах үндэстний хоол Каз
Thursday, May 14, 2009
Казах үндэстний хоол
Манай Монголчууд казах үндэстний хоолыг каз хэмээх амттай адууны хавиргатай хоолоор андадгүй билээ. Казах үндэстний хоол дотор хамгийн амттай хоолны нэг бол яаах аргагүй Каз билээ.Каз нь адууны мах болон малын нарийн гэдэсээр хийдэг болно.Казыг хэр баргын хүн хийж чададгүй өвөрмөч амттай хоол юм. Каз нь цэвэр экологийн байгалийн бүтээгдэхүүн бөгөөд өвөл идвэл наад зах нь ханиад томуу тусдаггүй гэж ярьдаг юм.Одооч гэсэн манай Монголын Казахууд энэ сайхан хоолыг үе дамжуулан хийж байгаа бөгөөд орчин үеийн хоолоор бол хиамтай төстэй бөгөөд харин амт нь үнэхээр сайхан юм.Каз нь Казахын үндэстний баяр болох Наурызын баярын Дастарканы хамгийн том идээний дээжүүдийн нэг юм.Манай Монголчууд маань энэ хоолонд их дуртай билээ? ингээд та бүхэнд Казах үндэстний хоолын зургуудыг танилцуулая.
Subscribe to:
Post Comments (Atom)
хийх заавар нь байхгүй биз?
ReplyDelete